Godiva

YANNICK CHEVOLLEAU

Harmony between tradition and innovation

YANNICK CHEVOLLEAU

Шоколадны мэргэжилтэн

Yannick Францад pâtissier-ээр өөрийнхөө карьерыг эхлүүлсэн бөгөөд Michelin зэрэглэлтэй ресторанд ажилладаг байжээ. Тэрээр Англид байхдаа Японоос аяллаар ирсэн бүсгүйтэй учирч “Сэтгэлдээ хөтлөгдөн би түүнийг дагаж Японд ирсэн!” хэмээжээ. Yannick анх Японд ирээд Роппонгид байрлах The Georgian Club хэмээх Франц ресторанд ажилласан. Тэрээр Японд амьдраад найман жил болохдоо ажил, амьдралдаа туйлын сэтгэл хангалуун байдаг. Өглөө бүр би ажилдаа явахдаа сайхан зүйлийн үргэлжлэлийг мэдэрдэг юм гээд “Би pâtissier болох гэж л төрсөн байх, тэгээд ч би хийж буй ажилдаа маш их хайртай” гэжээ.

 “Манай бүтээгдэхүүний талаар хэрэглэгчид юу гэж бодож байгааг би үнэхээр их мэдэхийг хүсдэг. Хэрэглэгчдийг сэтгэл ханамжтай, аз жаргалтай болгох тэр л зүйлийг би хийхийг зорьдог, тиймээс ч би аливаа шүүмжлэл сайшаалыг үргэлж сонсохыг хүсдэг” – Yannick Chevolleau