Godiva

  • 1. Шоколадаа шинээр нь байлгахын тулд хэр удаан хадгалж болох вэ? 
  • Годивагийн шоколадыг өрөөний температурт, гэрлийн тусгал, чийгтэй бус нөхцөлд 2-3 долоо хоног хадгалж болно. Температур нь 20 градусаас хэтэрч болохгүй бөгөөд чийгшил 60% орчим нарны шууд тусгалаас хол нөхцөлд хадгална.
  • 2. Хэрэв 14 хоногоос илүү хадгалах шаардлага гарсан үед шинэ байдлыг нь хадгалахын тулд юу хийх ёстой вэ?
  • 2 сар хүртэлх хугацаагаар хадгалах боломжтой бөгөөд түүний тулд 2 пластик уутанд давхарлан хийж, амыг нь сайтар таглаж хөргөгчид хадгална.
  • 3. Хөргөгчөөс гаргасан шоколадыг хэрхэн зөв аргаар "гэсгээх" вэ?
  • Пластик уутанд хийж гаднах савалгаа нь өрөөний температурт очих хүртэл байлгана. 1 хайрцаг шоколадны “гэсэх” дундаж хугацаа:
    * Хөргөгчид байсан бол 2 цаг
    * Хөлдөөгчид байсан бол 6 цаг
  • 4. Годива шоколадыг хол газарруу илгээхдээ юуг анхаарах вэ?
  • Хөлдүү гелтэй тусгай савлагаанд хийж илгээнэ. Шөнийн цагаар илгээх нь хамгийн тохиромжтой. Халуун дулаан нөхцөлд илгээхээс зайлсхийх хэрэгтэй.
  • 5. Годива юугаараа бусдаас онцгой вэ?
  • * Дээд зэргийн чанартай орц
    * Гайхалтай өвөрмөц, олон төрлийн бүтээгдэхүүнийг шинэлэг техник, технологи ашиглан хэрэглэгчдэд хүргэдэг
    * Годивагийн дизайнеруудын баг шинэлэг, үзэмжтэй савалгаатай хэрэглэгчдэд хүргэдэг
  • 6. Элсэн чихрийн өнгөр тогтох гэж ямар үзэгдэл вэ?
  • Шоколадны гадаргуунд өөрчлөлт орох процесс юм. Энэ процесс явагдсан шоколад өнгө нь цайрч үзэмжид нөлөөлөхөөс гадна хүрэхэд бага зэргийн чийглэг мэт мэдрэмж төрүүлнэ. Зөвхөн харагдах байдал өөрчлөгдөж амтанд нөлөө ордоггүй. Шоколаданд агуулагддаг чихэр нь усанд уусаж, ус ууршиж, шоколадны талст гадаргуу дээрээ тогтсоноос үүсэлтэй.
  • 7. Тосны өнгөр тогтох гэж юу вэ?
  • Гадаргууд өөрчлөлт ороох үзэгдэл юм. Элсэн чихрийн өнгөр тогтохтой адил цайрч үзэмжид нөлөөлдөг ч бага зэрэг гялтгар, хүрэхэд тостой мэт мэдрэмж төрүүлдэг. Амтанд нөлөө ордоггүй. Какао тосны талстууд шоколадны гадаргууд гарч ирснээр үүсдэг.  Халуун орчинд хадгалах, хугацааг хэтрүүлэн хадгалах зэргээс энэ үзэгдэл явагддаг.
  • 8. Ванилин гэж юу вэ?
  • Ванилийг орлох шоколаданд амт оруулагч юм. Байгалийн бус гаралтай энэхүү амт оруулагч нь байгалийн гаралтай бүтээгдэхүүнээс гарган авдаг бөгөөд ваниль эсвэл ванилин аль нь ч агуулагдсан шошгон дээр ваниль гэж оруулдаг.
  • 9. Лецитин гэж юу вэ?
  • Байгалийн гаралтай, эрдэнэ шишээс гарган авсан эмульсжүүлэгчийг шоколадтай хольж гарган, какао тос болон элсэн чихрийг хамтад нь барихад ашигладаг.
  • 10. Сахаргүй шоколад худалдаалдаг уу?
  • Одоогоор сахаргүй бүтээгдэхүүн худалдаалагдахгүй байгаа.
  • 11. Яагаад өндөр үнэтэй байдаг вэ?
  • Годивагийн зорилго нь гоёмсог, хамгийн амттай, тансаг бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Зорилгоо биелүүлэхийн тулд бид зөвхөн дээд зэргийн чанартай орц, хамгийн шилдэг шинэлэг технологи ашигладаг.
  • 12. Годивагийн шоколад хаана үйлдвэрлэгддэг вэ?
  • Хонгконг, Сингапур, Тайванд худалдаалагддаг ихэнх Годивагийн шоколаднууд нь Бельгийн Брюсселиэс импортлогддог.
  • 13. Танайх яагаад шоколадан сарнай гэх мэт шоколадаар урласан бүтээгдэхүүн хийдэггүй вэ?
  • Годива нь Европ загварын шоколад үйлдвэрлэж худалдаалдаг.
  • 14. 1 ширхэг шоколад худалдан авч болох уу?
  • Хэрэглэгчдийнхээ хүсэлтээр “задгай” шоколадаа худалдаалдаг. Хэрэглэгчийн хүсэлд нийцэх амт, загвартай шоколадуудыг Годивагийн нэрийн дэлгүүрээс худалдан авах боломжтой.
  • 15. Цагаан шоколад нь жинхэнэ шоколад мөн үү?
  • Цагаан шоколаданд какаоны нунтаг ашиглагддаггүй ч дээд зэргийн какаоны тос ашигладаг учраас шоколадны төрөлдөө багтдаг.